Үүрэг даалгавар

2016-11-21 00:00:00
2016  ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Боловсрол, cоёл шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Их, дээд сургуулиудын оюутнуудыг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд татан оролцуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар/ 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба
2 Нийслэлийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулиудад өөсрдийн орчмын талбайн цас, мөс цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
3 Батлан хамгаалах яамтай хамтран нийслэл хотоос гаргасан гол авто замуудын цас цэвэрлэгээний ажилд Цэргийн ангиудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
4 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын орчны 50 метр газрыг  тодорхойлж өгөх, цас мөс цэвэрлэгээний үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газар/ 14
5 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн авто замуудад бодис, давс цацах ажлыг шуурхай зохион байгуулах. Дүүргүүд Иргэний хамгаалалтын үүрэгтэй цэргийн томилгот ангиудыг цас цэвэрлэгээний ажилд татан оролцуулж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
6 Нийтийн тээврийн үйлчилгээ оргил цаг, ачаалал ихтэй үед зохицуулж ажиллах, шуурхай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ажиллах. /Нийслэлийн Тээврийн газар/ 14 Дэд бүтэц, гэр хороололын хөгжлийн асуудал хариуцсан орлогч
7 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дэд  хороодын хурлаар Нийслэлийн 2017 оны төсвийн төсөл, Концессын зүйлийн жагсаалт, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг дараагийн долоо хоногоос хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын Удирдлагууд идэвхтэй оролцох. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР