Журам батлах тухай

2012-02-20 00:00:00

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААЖ ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Иргэдийн жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Энэхүү журмын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Болдсайхан/ нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,
Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын
2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн
108 дугаар хамтарсан тушаал, захирамжийн
хавсралт

ИРГЭДИЙГ ЖИЛИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН
СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ
ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр болон Засгийн газрын 2011 оны 138 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон шалгуурыг хангасан иргэдэд /цаашид “Зээлдэгч” гэх/ орон сууц худалдан авахад зориулан хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 ”100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтыг Засгийн газраас батална.

Хоёр. Зээлийн зориулалт, нөхцөл

2.1 Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад багтсан 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

2.2 Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55 м2 -аас дээшгүй байна.

2.3 Зээлийн хэмжээ: 50,0 /тавин сая/ төгрөг хүртэл байна.

2.4 Зээлийн хүү: Зээлийн хүү тогтмол бөгөөд жилийн 6 хувь байна.

2.5 Зээлийн хугацаа: Зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна.

2.6 Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувь байна. Мөн Хүний хөгжил сангаас иргэдэд хүртээх хишиг, хувийг бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно.

2.7 Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн энэхүү зээлээр худалдан авч буй орон сууц байна. Зээлээр авч буй орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд бусад орон сууцаар барьцааг түр хангаж болно.

2.8 Зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж

 

 

 

болох бөгөөд энэ нөхцөлд зээлийг ашигласан хугацаанд хүүгийн төлбөрийг тооцно.

Гурав. Зээлдэгчид тавигдёх щалгуур

3.1. Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.

3.2. Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

3.3. Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.

3.4. Сангийн яамнаас сонгосон хөтөлбөрт оролцогч арилжааны банк /цаашид арилжааны банк гэх/-наас тавих бусад шалгуурыг хангасан байна.

Дөрөв. Санхүүжилтийн эх үүсвэр

4.1. Санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

4.1.1. Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэр

4.1.2. Хөгжлийн банкны баталгаа гаргасан гадаадын хөнгөлөлттэй зээл

4.1.3. Арилжааны банкны эх үүсвэр

4.1.4. Эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр

4.2. Энэхүү журмын 4.1.3-д заасан эх үүсвэрээр санхүүжигдсэн орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг тухайн жилийн улсын төсөвт суулгах замаар санхүүжүүлнэ. Уг зээлийн хүүгийн зөрүү нь жилийн 6 хувиас хэтрэхгүй байна.

Тав. Талуудын хүлээх үүрэг

5.1. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хүлээх үүрэг

5.1.1. Орон сууцны санхүүжилтийн корпораци нь /цаашид ОССК гэх/ энэхүү журмын зөвхөн 2.1, 2.2, 3.1-д заасан зээлийн зориулалт, нөхцөл шалгуурыг хангасан иргэдийн материалыг хүлээн авна.

5.1.2. ОССК нь хүлээн авсан иргэдийн материалыг бүртгэж, нэгтгэн арилжааны банкууд дахь эх үүсвэрийн хүрэлцээ, хөтөлбөрт хамрагдаж буй орон сууцны нийлүүлэлттэй уялдуулан холбогдох банкинд хуваарилан хүргүүлж байна.

5.1.3. ОССК нь нийт олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг Арилжааны банкнаас сар бүр гаргуулан авна. ОССК нь энэхүү мэдээлэлд үндэслэн зээлийн хүүгийн зөрүүний тооцоог сар бүр Сангийн яамтай нийлнэ.

 

 

 

5.2. Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны хүлээх үүрэп

 

5.2.1 Арилжааны банк нь энэхүү журмын 4.1.1, 4.1.2-д заасан эх үүсвэрээр зээл олгох бол Сангийн яам, ОССК, Хөгжлийн банктай хамтран гэрээ байгуулж эх үүсвэрииг төвлөрүүлнэ.

5.2.2 Арилжааны банк нь энэхүү журмын 4.1.3-д заасан эх үүсвэрээр зээл олгох бол орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг Сангийн яамтай энэхүү журмын 4.2-т заасны дагуу урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр зээлийг олгоно.

5.2.3 Арилжааны банк нь ОССК-иас хуваарилан ирүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч, ажлын 15 хоногийн дотор судлан, шийдвэрлэж зээлийг олгоно.

5.2.4 Арилжааны банк нь 0-18 хүртэл насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй иргэний хүсэлтийг тэргүүн ээлжинд судлан, шийдвэрлэх зарчмыг баримтлана.

5.2.5 Зээлийн эрсдлийг банк өөрөө хариуцна.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэхүү журмын хүрээнд холбогдох харилцаанд оролцогч талууд нь энэхүү журам, дамжуулан зээлдүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд холбогдох хууль болон гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.