Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Баянгол дүүргийн бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбай тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
104 дүгээр захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН
ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, НОГООН
БАЙГУУЛАМЖ, БИЕИЙН ТАМИР, СПОРТ,
ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН
ТАПБАЙ ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                    /сая төг/

 

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр,
хүчин чадал, байршил

Төсөвт
өртөг

1

“Төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах /БГД, 1-р хороо/

300.0

2

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны зүүн талын тохижилтын ажил /БГД, 2-р хороо/

400.0

3

Энэбишийн өргөн чөлөөний тохижилтын ажил /1000 нэрийн барааны дэлгүүрээс Ачлал их дэлгүүр хүртэл/ /БГД, 15-р хороо/

70.0

4

30, 46, 48, 7а,б, 2, 26,в, 41, 58, 59, 19, 20, 6 дугаар байрны гадна талбайд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбай байгуулах /БГД/

380.0

5

133-р цэцэрлэгийн урд налуу хэсгийн тохижилтын ажил /БГД, 9-р хороо/

40.0

6

3-р хорооны дэргэдэх талбайн тохижилт, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбай байгуулах /БГД/

50.0

7

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэгийн барилга /БГД, 4-р хороо/

350.0

8

Амарсанаагийн гудамжинд явган хүний зам тавих /БГД, 16-р хороо/

60.0

9

Энхтайваны өргөн чөлөө, арктай шар байрны гадна фасад /БГД, 1-р хороо/

200.0

10

Замчдын гудамжны тохижилтын ажил /БГД, 4-р хороо/

150.0

 

ДҮН

2,000.0