Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбай тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
103 дугаар захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ,
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ,
НОГООН БАЙГУУЛАМЖ, БИЕИЙН ТАМИР, СПОРТ,
ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ
АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                       /сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр,
хүчин чадал, байршил

Төсөвт
өртөг

1

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын нэмэлт хөрөнгө /СХД 5, 12, 18 дугаар хороо/

272.3

2

“Барилгачин” гудамжны тохижилт /СХД/

190.0

3

Залуус гудамжны тохижилт /СХД/

190.0

4

Хилчин гудамжны тохижилт /СХД/

70.0

5

Орон сууцны хороолол доторхи тохижилт, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбай байгуулах/СХД, 5 байршилд/

250.0

6

Гэр хороолол доторхи тохижилт, биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн талбай байгуулах/СХД, 10 байршилд/

300.0

7

Хашаа арга хэмжээний хүрээнд хийх тохижилтын ажил /СХД, 2 байршилд/

77.7

8

Баянхошуу бүсэд мини хөл бөмбөгийн талбай байгуулах /СХД, 2 байршилд/

120.0

9

Толгойт бүсэд мини хөл бөмбөгийн талбай байгуулах /СХД, 2 байршилд/

120.0

10

Дүүргийн 20 жилийн ойд зориулсан тохижилтын ажил /СХД, 32-р хороо/

410.0

 

ДҮН

2,000.0