Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 352 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/04 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-03 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
101 дүгээр захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ
ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                               /сая төгрөг/

 

д/д

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

Х1Ү.2.3.5

Онцгой байдлын газрын дуудлагын түргэн тусламжийн УАЗ фургон автомашин /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

20.0

ХҮ.1.44

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог компьютер, техник хэрэгслээр хангах /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

10.0

ХХ.3.1.86

4 дүгээр хорооллын ариутгах татуургын сүлжээний өргөтгөл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 18дугаар хорооны/

2012

80.0

XXI.1.3.8

Цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

90.0

XXI.1.3.9

Сургуулийн “Компьютер, техник хангамжийг сайжруулах, интернет кабинет байгуулах” /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

40.0

XXI.1.3.10

Их, дээд сургуулийн “Компьютер, техник хангамжийг сайжруулах, интернет кабинет байгуулах” /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 сургууль/

2012

40.0

XXII.3.20

Бялдаржуулах, чийрэгжүүлэх клубын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

15.0

XXIII.1.35

Нэн ядуу 180 айлыг орон гэртэй болгох /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

270.0

ХХҮ.1.16

Иргэдийг “Эко сургалт”-д хамруулах хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

45.0

ХХ.3,1.85

Гандан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах төслийн судалгаа /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16-р хороо/

2012

40.0

 

 

 

 

XXI.2.1.70

“Баянгол хөгжил хөтөлбөр” Улаанбаатар

2012

300.0

XXIII.1.33

“Монгол гэр” төсөл /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

200.0

XXIII.1.34

Хороодод “Ахмад настан, хүүхэд залуучуудын амралтын иж бүрэн талбай” байгуулах /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2012

500.0

 

ДҮН

 

1,650.0