Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх, арчлах зардал 3,649,222.0 /гурван тэрбум зургаан зуун дөчин есөн сая хоёр зуун хорин хоёр мянга/ мянган төгрөгийн задаргааг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Б.Саранчимэг/-д шилжүүлэн холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэн, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, Авто замын газар /Д.Од/, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
99 дүгээр захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД
САНХҮҮЖИХ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ, АРЧЛАХ ЗАРДЛЫН ЗАДАРГАА

                                                                                                                                  /мян.төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт
өртөг

1

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн зам, авто зогсоол, гэрэлтүүлгийн ажил

2012

1,731,651.1

2

Хүрээлэнд усан оргилуур байгуулах

2012

290,000.0

3

Хүрээлэнгийн гол талбайн өндөржилт, газар шорооны ажил, зүлэгжүүлэлт

2012

1,068,348.9

4

Хүрээлэнд сандал, хогийн сав худалдан авч байрлуулах

2012

50,000.0

5

Усалгааны систем байгуулах

2012

200,000.0

6

Хүрээлэнгийн 30,0 га газрын тохижилт, усалгаа, арчилгааны ажил

2012

309,222.0

 

Дүн

 

3,649,222.0