Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 352 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1 .Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг                хавсралтаар баталсугай.

  1. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод даалгасугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
98 дугаар

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА
ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                               /сая төгрөг/

 

д/д

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

ХҮ.1.48

1 дүгээр хорооны 18, 19, 36, 37, 38 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

150.0

ХҮ.1.49

2 дугаар хорооны 26, 27 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

80.0

ХҮ.1.50

3 дугаар хорооны 15,16 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

65.0

ХҮ.1.51

4 дүгээр хорооны 17, 20, 21 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

75.0

ХҮ.1.52

5 дугаар хорооны 18, 22 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

60.0

ХҮ.1.53

6 дугаар хорооны 44, 23 дугаар байрны дунд талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

100.0

ХҮ.1.86

6 дугаар хорооны 31 дүгээр байрны өмнөх талбайд бичил цэцэрлэг байгуулах /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

70.0

ХХҮ.1.18.6

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

250.0

XX.3.2.10

4-р хорооны ЗЗА байрны гадна ханын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

37.0

ХХ.3.2.11

6-р хорооны 43-р байрны дээврийн засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

21.0

XXI.1.1.148

Цэцэрлэгийн шинэчлэл, тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2012

57.0

XXI. 1.3.13

Цэцэрлэгийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр цэцэрлэг/

2012

5.0

 

ДҮН

 

970.0