Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
97 дугаар захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА
ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                     /сая төгрөг/

 

д/д

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

ХҮ.1.47

“Хан-Уул хөгжил" хөтөлбөр /Улаанбаатар, Хан- Уул дүүрэг/

2012

900.0

XXI.1.1.188

"Боловсролын үйлчилгээг сайжруулах" хөтөлбөр /Улаанбаатар, Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг/

2012

400.0

 

ДҮН

 

1,300.0