Махны хангамжийг сайжруулах тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2012 оны нийслэлийн хүн амын махны хангамжийг сайжруулах зорилгоор аймгуудтай гэрээ хийж махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-д даалгасугай.
  2. Аймгуудад ажиллаж, гэрээ байгуулан нийслэлд мах нийлүүлэх ажлыг хамтран зохион байгуулах албан тушаалтнуудын хуваарийг нэгдүгээр хавсралтаар, мах худалдан авах, нийслэлд жижиглэн худалдаалах үнэ тогтоох үнийн комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус батласугай.
  3. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгуудад ажиллах албан тушаалтнуудын томилолтын зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар баталж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-д зөвшөөрсүгэй.
  4. Мах худалдан авах, хадгалах, жижиглэн савлах, борлуулах, түгээх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог дөрөвдүгээр хавсралтаар батласугай.
  5. Дээрх хөрөнгийг 2012 оны төсвийн зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  6. Нийслэлийн зах зээлд худалдаалах махны үнэд дээд хязгаар тогтоох ажлыг судлаж, холбогдох ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-д даалгаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зөвлөсүгэй.
  7. Нийслэлийн махны хангамжийг тогтворжуулах зорилгоор авто товчоодоор гарч байгаа махыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/-т тус тус даалгасугай.
  8. Дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
96 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

АЙМГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАН ХАМТРАН
АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХУВААРЬ

 

Аймаг

Бэлтгэх махны хэмжээ, тн

Нэр

Нийслэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /зөвшилцсөнөөр/

1

Дорнод

715

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат

Мэргэжилтэн

Т.Батчимэг

2

Сүхбаатар

870

ЗАА. Захиргааны албаны дарга З.Лхагвадорж

Мэргэжилтэн

Я.Номгон

3

Хэнтий

1035

НЗДТГ. Үйлдвэрлэлийн хэлтсийн Д.Бямбасайхан

Мэргэжилтэн

Э.Аззаяа

4

Хөвсгөл

1400

НЗДТГ. Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар

Мэргэжилтэн

н.Төгс-Эрдэнэ

5

Архангай

1300

ЗАА. Орчны бохирдол, хог хаягдалын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт

ХҮХҮБХЗГ-ын

дарга

Ч.Энх-Амгалан

6

Булган

1020

ЗАА.Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

7

Увс

740

НХААГ-ийн Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан

 

8

Баян-Өлгий

420

Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Намсрайжав

 

9

Ховд

710

НМХГ. Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга О.Нарантуяа

 

10

Завхан

915

НЗДТГ. Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр

 

11

Говь-Алтай

775

НЗДТГ. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд

Мэргэжилтэн

М.Нармандах

12

Баянхонгор

1020

ЗАА.Инженерийн байгууламжийн хэлсийн дарга Л.Алтангэрэл

Мэргэжилтэн

Х.Жамбота

 

 

 

 

13

Өвөрхангай

1080

НЗДТГ. Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран

Мэргэжилтэн

Д.Оюунгэрэл

14

Төв

970

ЗАА. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаа

 

15

Дундговь

550

Багахангай НӨҮГ-ийн захирал П.Энхбат

 

16

Дорноговь

540

НЗДТГ. Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат

 

17

Сэлэнгэ

540

НХААГ-ын Газар тариалангийн хэлтсийн дарга Ч.Батхүү

 

18

Өмнөговь

400

Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын дарга Р.Зоригт

 

Дүн

15 000

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
96 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

МАХ ХУДАЛДАН АВАХ, НИЙСЛЭЛД ЖИЖИГЛЭН
ХУДАЛДААЛАХ ҮНЭ ТОГТООХ ҮНИЙН КОМИССЫН
БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн
дарга                                                Ч.Бат                                      Улаанбаатар хотын Ерөнхий менөжер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд                                             Ч.Энх-Амгалан                    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /зөвшилцсөнөөр/
                                                          
Ж.Долгормаа                      Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
                                                          
Э.Ганхүү                               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                          
О.Нарантуяа                       Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга
                                                          
Ч.Баянчимэг                        Нийслэлийн Статистикийн газрын дарга
                                                           
У.Батсуурь                            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                          
С.Тойвгоо                             Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн
дарга                                                О.Уянга                                 Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
96 дугаар захирамжийн гуравдугаар хавсралт

НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН МАХНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
ЗОРИЛГООР АЙМГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЛБАН
ТУШААЛТНУУДЫН ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫН ТООЦОО

 

Аймаг

Хүний

тоо

Замын урт/ км/

Тээврийн

хэрэгслэл

Зардал

Замын

зардал

Томило

лтын

зардал

/нэг

өдөр/

Явах

хугацаа

/хоногоор/

Нийт

зардал

1

Дорнод

2

661

Онгоц

663630

29000

3

837630

2

Сүхбаатар

3

1690

Машин

1318200

29000

3

1579200

3

Хэнтий

3

826

Машин

644280

29000

3

905280

4

Хөвсгөл

2

779

Онгоц

429200

29000

3

603200

5

Архангай

3

1104

Машин

861120

29000

3

1122120

6

Булган

3

1012

Машин

789360

29000

3

1050360

7

Увс

2

1417

Онгоц

808600

29000

3

982600

8

Баян-Өлгий

2

1790

Онгоц

874400

29000

3

1048400

9

Ховд

2

1519

Онгоц

837000

29000

3

1011000

10

Завхан

2

838

Онгоц

670500

29000

3

844500

11

Говь-Алтай

2

1001

Онгоц

691200

29000

3

865200

12

Баянхонгор

2

639

Онгоц

429200

29000

3

603200

13

Өвөрхангай

3

1012

Машин

789360

29000

3

1050360

14

Төв

3

346

Машин

269880

29000

3

530880

15

Дундговь

3

700

Машин

546000

29000

3

807000

16

Дорноговь

3

1050

Машин

819000

29000

3

1080000

17

Сэлэнгэ

3

792

Машин

617760

29000

3

878760

18

Өмнөговь

2

1150

Онгоц

429200

29000

3

603200

Нийт

45

 

 

 

 

 

16402890

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
96 дугаар захирамжийн дөрөвдүгээр хавсралт

МАХ ХУДАЛДАН АВАХ, ЖИЖИГЛЭН САВЛАХ,
БОРЛУУЛАХ, ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН
БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Үйл ажиллагаа

Хэмжээ

Үнэ/Өртөг

Хугацаа

Нийт

/мян.төг/

1

Агуулахын түрээсийн төлбөр

3000 тонн

2500 төг /өдрийн/

122

өдөр

915,000.0

2

"Багахангай махны үйлдвэр" НӨҮГ - ын агуулахын цахилгааны төлбөр

 

1,3 сая төг /сарын/

4 сар

5200.0

3

"Багахангай махны үйлдвэр" НӨҮГ - ын нэмэлт ажиллагсадын цалин, НДШ - ын зардал

40

300,0

мян.төг

4 сар

48000.0

4

Нэмэлт тоног төхөөрөмжийн зардал /цахилгаан хөрөө, хөрөөний ир/

4

1,625 сая төг

 

6,500.0

5

Цахилгаан жин

3

100,0

мян.төг

 

300.0

6

Жижиглэн савлагааны зардал /дунджаар 2 кг -ын савлагаагаар тооцоход/

15000

тонн

90 төг

 

675000.0

7

Тээврийн зардал /15,0 мянган тонн махны 90 хувь буюу 13,5 мянган тонн махыг дэлгүүрүүд өөрсдөө агуулахаас худалдан авахаар тооцоход/

1500 тонн

15000 төг

 

22,500.0

8

"Багахангай махны үйлдвэр" НӨҮГ - ын зардалд

15000

тонн

5 төг/нэг кг тутамд/

 

75,000.0

9

Мэдээлэл сурталчилгаа, бусад зардал

 

 

 

30,000.0

10

Хөдөлмөр хамгаалал, аж ахуйн зардал

40

25,0 мян.төг

4 сар

4,000.0

 

Нийт

 

 

 

1,781,500.0