Өмнөх оны давсан орлогын санхүүжилтийн тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, Сангийн сайдын 2007 оны 11 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны орлогын давалт 55270726 төгрөг 21 мөнгийг тогтоосон журмын дагуу хяналт тавин санхүүжүүлж 2012 оны төсвийн тодотголд тусгуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР