Үүрэг даалгавар

2016-11-07 00:00:00
2016  ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГ СӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундахи авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
2 Нийслэлийн 2017 оны төсвийн төсөл, Концессын зүйлийн жагсаалт, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгах саналаа 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор эцэслэж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Үйлдвэрлэл, инновацийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
3 “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн  23.4, 26.2, 26.3 дах заалтуудын дагуу дүүргүүд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулж, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулах ажлыг яаралтай зохион байгуулж төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа цалгардалгүй явагдах нөхцлийг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
4 Нийслэлийн Татварын газар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, татвар хураалтанд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлээс гаргах саналаа танилцуулах, төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд он дуустал орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр хангаж ажиллах./Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба, Байгаль орчны газар, УБ хотын Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
5 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх замаар төсөл, арга хэмжээний үр дүнг нэмэгдүүлэх, цаашид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний шинэлэг саналаа танилцуулж, олон нийтэд мэдээлэх. /Агаарын бохирдлыг бууруулах газар/ 14 Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
6 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллах /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн хэлтэс, Дотоод аудитын алба, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  хуралдааны  52 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх. /Нийт байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
7 НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах журмын төсөл:
НИТХТ-ийн 2014 оны А/56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах журмын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/
14 Дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
8 Усан спортын сургалтын төв /НӨҮГ/ хувьчлах жагсаалтад оруулах асуудлыг судалж танилцуулах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар/, Усан спортын талаар бодлого боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Биеийн тамир спортын хороо/ 14 Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР