Эрх шилжүүлэх тухай

2012-02-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбай тохижуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 16-ны өдрийн
91 дүгээр захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН
ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, НОГООН
БАЙГУУЛАМЖ, БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН
ТАПБАЙ ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                 /сая төг/

 

Төсөл, арга хэмжээ,
барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Төсөвт
өртөг

1

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор барилга /БЗД, 2-р хороо/

350.0

2

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор барилга /БЗД, 4-р хороо/

350.0

3

Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах /БЗД, 12-р хороо/

530.0

4

169-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /БЗД/

35.0

5

59-р цэцэрлэгийн хашаа, гаднах тохижилтын ажил /БЗД/

97.0

6

79-р сургуулийн гаднах тохижилтын ажил /БЗД/

98.0

7

Хашаа явган хүний зам арга хэмжээний хүрээнд чөлөөлөгдсөн газрын тохижилт

80.0

8

Дүүргийн хуучин өндөрлөгийн тохижилтын ажил /БЗД/

100.0

9

Цэргийн Госпиталын орчмын тохижилтын ажил /БЗД/

150.0

10

Дүүргийн 18-р хорооны орчмын тохижилтын ажил /БЗД/

100.0

11

2-р эмнэлгийн урд усан оргилуур бүхий иж бүрэн тохижилтын ажил

110.0

 

ДҮН

2,000.0