Эрх шилжүүлэх тухай

2012-02-14 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 352 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/04 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнайд даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн
86 дугаар захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГААС СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН
АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                      /сая төгрөг/

 

д/д

Төсөл, арга хэмжээний
нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

ХҮШ.1.3.7

Цагдаагийн хэлтэст тоног төхөөрөмж, авто машин худалдан авах /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

50.0

XXI.1.1.186

Цэцэрлэгийн бага ангид ариун цэврийн өрөө тохижуулах /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 25 дугаар цэцэрлэг/

2012

10.0

XXII.3.22

Нэгдсэн эмнэлэгт хортой хог хаягдал шатаах зуух, өрхийн эмнэлгүүдэд эхо аппарат худалдан авах /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

144.0

ХХ.3.1.99

Гэрэлтүүлэг/Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

500.0

XX.3.1.100

Орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

500.0

ХҮ.1,46

“Нийслэлийн бүтээн байгуулалт" /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2012

1,000.0

XXI.1.3.14

Сургуулийн тоног төхөөрөмж, үйлчилгээ /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 25 дугаар тусгай сургууль/

2012

20.0

 

ДҮН

 

2,224.0