Ажлын хэсэг байгуулах тухай

2012-02-14 00:00:00

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 (в), 29.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улаанбаатар хотод хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга угсралт, зураг төслийн ажпыг дэмжих, шуурхай зохицуулалтаар ханган ажиллах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч: Б.Мөнхбаатар                     Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Орлогч:                            Д-Од                                       Нийслэлийн Авто замын газрын дарга 

Гишүүд:                           Л.Алтангэрэл                        Улаанбааатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                          Л.Батцоож                             Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга
                                          П.Наранцэцэг                      Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
                                          Ё.Батболд                             Усны барилга байгууламж НӨҮГ-ын дарга
                                          М.Буяндэлгэр                       Нийслэлийн Газрын албаны дэд дарга
                                          Л.Ганзориг                           Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн дэд захирал
                                          Ш.Мөнхжаргал                     Улаанбаатар дулааны сүлжээ ХК- ийн ерөнхий инженер
                                          Б.Баатархуяг                        Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер
                                          Н.Наранбаатар                    Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн Хотын сүлжээний газрын дарга
                                          О.Одбаяр                               Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
                                          Ж.Даваасүрэн                       Нийслэлийн Авто замын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга:  Ч.Батмөнх                           Нийслэлийн Авто замын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн инженер

832. Ажлын явцад үүсэх тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн биелэлтийг хангуулж, мэргэжпийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР