Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө батлах тухай

2012-02-10 00:00:00

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны
01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэогүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2. Засгийн газрын 2012 оны 02 дугаар албан даалгавар, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд хийсэн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлтийг улирал тутамд Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлж байхыг дүүрэг, хороо, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын удирдлагуудад, хагас бүтэн жилээр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т тус тус үүрэг болгосугай.

3. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын нээлтийг 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж явуулах, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр Халамж үйлчилгээний сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг мөн өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаанд Улаанбаатар бизнес хөгжлийн төвд зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасугай.

4. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 3.789,0 /гурван сая долоон зуун наян ес/ мянган төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан /-т зөвшөөрсүгэй.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР