Хөрөнгө гаргах тухай

2012-02-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Билгийн тооллын 17 дугаар жарны усан луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн зарим ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд зориулан Засаг даргын нөөц сангаас 42.443.300 /дөчин хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуу/ төгрөг гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Ахмадын хороо /М.Болд/, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Т.Дашням/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР