Хөрөнгө бүртгэн авах тухай

2012-02-06 00:00:00

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 17 дугаар сургуулиас 10 дугаар хороолол хүртэл барьж ашиглалтанд оруулсан 3 616 572 009 /гурван тэрбум зургаан зуун арван зургаан сая таван зуун далан хоёр мянга есөн/ төгрөгийн өртөг бүхий 6,5 км урт бохир усны 25 дугаар коллекторыг нийслэлийн өмчид бүртгэж, Ус сувгийн удирдах газарт ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Шинээр бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж, өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР