Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-02-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэпийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 06-ны өдрийн
66 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

 Дарга:                          Б.Мөнхбаатар                                       Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд                        Э.Ганхүү                                                  Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                      Л.Алтангэрэл                                          Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                      Д.Од                                                          Нийслэлийн Авто замын газрын дарга
                                      
Г.Сугарбат                                              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
                                      О.Заяамандах                                       Нийслэлийн Хөрөнгө газрын хэлтсийн дарга

Нарийн бичгийн
  дарга                         Д.Төрбилэг                                              Нийслэлийн Авто замын газрын хэлтсийн дарга

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 06-ны өдрийн
66 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                                             /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний
нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

Энгельсийн гудамжны 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлт /Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэл/ /ХУД 3-р хороо/

2012

1,300.0

1,300.0

2

Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон авто зам, автомашины нүхэн гарцын хамт /БЗД 26-р хороо/

2012

900.0

900.0

3

120 мянгатын уулзварын барилгын ажил /ХУД/

2012

1,000.0

1,000.0

4

Дэнжийн мянгын замын эцсээс цааш шинээр барих 1.2 км авто зам /ЧД, 12-р хороо/

2012

1,100.0

1,100.0

5

Улаанхуарангийн зам, Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шар хадны зам хүртэлх 1.5 км авто замын шинэчлэлт /БЗД, 16-р хороо/

2012

2,200.0

2,200,0

6

Зайсангийн гудамжнаас Улаанбаатар сувилал, Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалганы зүүн талын уулзвараас 115 -р сургууль хүртэлх замуудын шинэчлэлт 2.35 км /ХУД 15-рхороо/

2012

1,645.0

1,645.0

7

Зайсангийн 1.7 км авто зам шинэчлэлт /ХУД 11-р хороо/

2012

1,250.0

1,250.0

8

Ажилчны гудамжны авто замын гадаргуун ус зайлуулах шугам барих /ХУД 3-р хороо/

2012

500.0

500.0

9

Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам үргэлжлүүлэн барих /СХД 25-р хороо/

2012-

2013

3,840.0

1,545.0

10

Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт /БЗД 4, 5, 22-р хороо/

2012-

2013

5,700.0

3,000.0

 

 

 

1 1

Дамбадаржаагийн цагдаагийн постоос Дамбадаржаагийн эцэс хүртэлх 1,6 км авто замын шинэчлэлт /СБД 18-р хороо/

2012

1,099.6

1,099.6

12

Баруун Сэлбийн гудамжийг Төмөрчний гудамжтай холбох 0.24 км авто замыг шинээр барих /ЧД/

2012

700.0

700.0

13

Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгож өргөтгөж, шинэчлэх 3000 м2 /СБД 1-р хороо/

2012

450.0

450.0

14

Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгын уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам /Улаанбаатар/

2012-

2013

29,000.0

10,529.6

15

Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэл /Улаанбаатар/

2012-

2014

30,489.7

2,000.0

16

Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м хос бетон гүүр

2012

1,080.0

1,080.0

17

Борооны ус зайлуулах шугамын ажил /БГД 6-р хороо, 12-4,5, 46-р байрны гадна талбай/

2012

44.0

44.0

18

БГД-ын ЗДТГ-ын орчмын борооны ус зайлуулах шугмын ажил

2012

49.5

49.5

 

ДҮН

 

82,347.8

30,392.7