Тэмцээн зохион байгуулах тухай

2012-02-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Улаанбаатар цом” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран 2012 оны 02 дугаар сарын 07-ноос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
  2. Тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  3. Тэмцээнд шаардагдах 38 908 000 /гучин найман сая есөн зуун найман мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  4. “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 03-ны өдрийн
59 дүгээр захирамжийн хавсралт 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:                              М.Отгонбаяр                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга    

Гишүүд:                           Э.Амарсанаа                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
                                          Ц.Пүрэвхүү                       Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
                                          Ж.Ганболд                       Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
                                          
П.Наранцэцэг                  Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга

Нарийн бичгийн
дарга                               Л.Чимгээ                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн