Хөрөнгө гаргах тухай

2012-02-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээнд тусгагдсан ажлыг зохион байгуулж ажиллахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/-т даалгасугай.
  2. Уг үйл ажиллагаанд шаардагдах 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР