Үнэлгээний хороо байгуулах тухай

2012-02-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Улаанбаатар хотын Цэвэр агаар төслийн хүрээнд “Утааны ялгаруулалт, үр ашгийг турших лаборатори болон Зуух хөгжпийн төвд техникийн туслалцаа үзүүлэх СИА-ОГ, “Ахуйн хэрэгцээний бага, дунд хүчин чадлын усан халаалттай зуухны судалгаа, сонголт хийх СЛ/НВ-01” гэрээт ажпуудын зөвлөх компанийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль", "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам"-ын дагуу зөвлөх компанийг сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Д.Ганболд)-д даалгасугай.
  3. Зөвлөх компаний ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс (Л. Алтангэрэл)-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 02-ны өдрийн
56 дугаар захирамжийн хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга                                Д.Ганболд                                Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд                             Л.Алтангэрэл                           Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                          
Ч.Цогтсайхан                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                           Д.Бадруун                                 Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                           Ц. Мөнхбат                               Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                           Х.Энхжаргал                           Шинжлэх  ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний их сургуулийн үйлдвэрийн технологи, сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх профессор (зөвшилцсөнөөр)

             Нарийн бичгийн
               дарга                              М.Энхбаяр                                Төслийг удирдах нэгжийн гэрээний мэргэжилтэн