Үүрэг даалгавар

2016-10-10 00:00:00
2016  ОНЫ 10 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 НИТХ-ын  2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны "Аз жаргалтай хот" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтын төсөлд салбарын зорилт, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын саналаа энэ долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх ийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Шуурхай мэдээллийн үзүүлэлтийг батлах тухай” А/699 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 14 хоногт хийсэн ажлын товч тайлан, дараагийн 14 хоногт хийх ажлын төлөвлөгөө, чиглэл зэргийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс ирүүлж байх. /Дүүргүүд, хэрэгжүүлэгч Агентлагууд, Захирагчийн харьяа болон Өмчит үйлдвэр газрууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/697 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, орлого бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг 14 хоног тутамд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнаж, дүгнэж ажиллах. 14
4 Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх.
/Нийт байгууллагуудын Удирдлагууд/
14
5 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний тухай”  А/709 дүгээр захирамж хэрэгжилтийг холбогдох байгууллагууд хангаж ажиллах. 14
6 Монгол улсын “Засгийн газрын 100 хоног” ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллах тул хувиарийн дагуу сайтар зохион байгуулах. /Дүүргүүдийн ЗДТГазар/ 14
7 Дүүргүүдийн ЗДТГ дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонгуулийн ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах. /Дүүргүүдийн ЗДТГ/ 14
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР