Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-02-01 00:00:00

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2011 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-380 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх Нам даралтын зуухнуудыг шинэчлэх 2,0 /хоёр/ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тустус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 01-ны өдрийн
55 дугаар захирамжийн хавсралт

НАМ ДАРАЛТЫН ЗУУХНУУДЫГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Үнэлгээний                         Д.Ганболд                         Нислэлийн Засаг даргын орлогч
хорооны дарга:

Гишүүд:                               Л.Алтангэрэл                     Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга 
                                              Б.Ган-Очир                        Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга 
                                              Г.Баярсайхан                    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэвэр агаар сангийн мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга                                   Ч.Ган-Очир                        Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн