Сургалтад хамруулах тухай

2012-01-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны 4/22 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам”-ын дагуу төрийн захиргааны чиглэлээр богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хавсралтад нэр заагдсан нийслэлийн зарим байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын Ёжү их сургуульд 2012 оны 02 дугаар сарын 13-наас 7 хоногийн хугацаагаар томилон явуулсугай.
  2. БНСУ-ын Ёжү их сургуульд суралцах албан хаагчдыг захиалагчаас ирүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулах ажиллагааг зохион байгуулахыг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /Э.Амарсанаа/-т даалгасугай
  3. Сургалтад шаардагдах зардлыг “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжпээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах” хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Тамгын газар Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  4. Сургалтаар явсан тухай тайланг явж ирснээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Д.Алтанцэцэгт даалгасугай.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР