Хөрөнгө гаргах тухай

2012-01-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тзргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн С.Солонгын гэр нь 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шатаж гэр дотор байсан Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуульд суралцдаг оюутан охин нь амь эрсдэж хүнд гарз тохиолдсон тул гэр олгох ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т даалгасугай.
  2. Тавилгатай иж бүхэн гэр худалдан авахад шаардагдах 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР