Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2012-01-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421 дүгээр захирамжаар Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор барилгын газарт орсон иргэн Д.Загдсүрэнгийн өмчлөгдсөн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
  2. Иргэн Д.Загдсүрэнгийн нөхөх олговорт 13931959 /Арван гурван сая есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг гэрээнд заасан хугацаанд 2012 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  3. Иргэний өмчлөгдсөн газар болон бусдын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.
  4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Б.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 27-ны
47 дугаар захирамжийн хавсралт


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАРИГДАХ ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ХЭСГИЙН НЭГДСЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ГАЗАРТ ОРСОН ИРГЭН Д.ЗАГДСҮРЭНГИЙН ӨМЧЛӨГДСӨН ГАЗАР БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ

 

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг, хашааны
дугаар

Эдэлбэрийн
хэлбэр

Үл хөдлөх хөрөнгийн үнэ /төгрөг/

Замын трасст орсон газрын үнэлгээ

Нийт /төг/

 

 

 

 

 

хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

 

0

1

2

3

4

5

6

8

1

Д.Загдсүрэн

ЧД 10-р хороо Чингэлтэй 3-4

Өмчилсөн

10565959

255

3366000

13931959

 

Нийт

 

 

10565959

 

3366000

13931959