Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-01-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн шинэчлэлтийн ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор зарлан, 04 дүгээр сарын 01-ний дотор дүгнэж, ажлыг эхлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 20-ны өдрийн
42 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                                            /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний
нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2011 онд санхүүжих

1

Зайсангийн үерийн 6.06 км хамгаалалт /ХУД/

2012-2013

3,615.8

1,800.0

2

3,4-р хорооллын үерийн хамгаалалтын 1 км суваг /БГД/

2012

163.0

163.0

3

Хангай зах орчмын үерийн хамгаалалтын 4.8 км барилга байгууламж /СХД 21 хороолол/

2012

988.9

988.9

4

Дэнжийн 1000-ын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн шинэчлэлт/Улаанбаатар/

2012

1,448.9

1,448.9

5

Нарангийн 11 км үерийн хамгаалалтын барилга, байгууламж /Улаанбаатар,СХД/

2012-2014

16,262.3

3,252.3

6

Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэл /Улаанбаатар/

2012-2013

3,531.7

1,531.7

7

Зүүн уулын үерийн хамгаалалтын системийн 14.7 км барилга байгууламж /БЗД 13,14,19,20-р хороо/

2011-2012

8,457.0

4,487.7

 

ДҮН

 

34,467.6

13,672.5

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 20-ны өдрийн
42 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                              Ч.Бат                            Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

                Э.Ганхүү                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
               
Л.Алтангэрэл             Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
               
Б.Баатархуяг             Ус сувгийн удирдах газрын Ерөнхий инженер
                Л.Дугармаа                Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
 

Нарийн бичгийн            Д.Ганбат                    Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

дарга