Хөрөнгө гаргах тухай

2012-01-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг 1912 оны 02 дугаар сарын 09-ний өдөр "Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах 133 897 200 /нэг зуун гучин гурван сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 826 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР