Үүрэг даалгавар

2016-09-26 00:00:00
2016  ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН
БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН
ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас  байгууллагдсан  дэд  хороодын хурал 2016 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болох тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын Удирдлагууд идэвхтэй оролцох. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Монгол  Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлалт арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, зарим хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүд/ 14 Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
3 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын намар” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Соёл урлагын газар, УБ хотын Цагдаагийн газар, Боловсролын газар/ 14
4     Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженерийн байгууламжуудын ажлыг дуусгах;   
    Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг орон байраа дулаалах аян өрнүүлэх;
   /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд/
14 Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
5 Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг  зохион байгуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР