Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

2012-01-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргааа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн 2012 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.    Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн дотор зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туулд даалгасугай.

3.    Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 17-ны өдрийн
11 дүгээр захирамжийн хавсралт



ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга                      С.Туул                                              Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга

Гишүүд


                   Р.Ягаанцэцэг                                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
                   Н.Цогбадрах                                 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга
                   Н.Долгормаа                                Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга
                   Н.Хулан                                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
                   Ж.Энхбаяр                                    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
                  Р.Содномжаргал                          Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эм зүйч
                  А.Дуламсүрэн                                Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эм зүйч

Нарийн бичгийн
дарга                   Л.Мөнхцэцэг Нийслэлийн            Эрүүл мэндийн газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн