Монголын бүх ард түмний спортын XIII их наадмыг нийслэлд зохион байгуулах тухай

2012-01-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Засгийн газрын 2011 оны 249 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.    Нийслэл, дүүргийн хэмжээнд “Монголын бүх ард түмний спортын XIII их наадам”-ыг 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 06 дугаар сарын 03-ны хүртэл зохион байгуулсугай.

2.    Нийслэл, дүүргийн хэмжээнд “Монголын бүх ард түмний спортын XIII их наадам”-ын Зохион байгуулах салбар хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3.    “Монголын бүх ард түмний спортын XIII их наадам”-ыг нийслэлд зохион байгуулахад шаардагдах 37.759.000 /гучин долоон сая долоон зуун тавин есөн мянга/ төгрөгийг Орон нутгийн биеийн тамир, спортын арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т зөвшөөрсүгэй.

4.    Дээрхи арга хэмжээг Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд тамирчдыг өргөнөөр хамруулан зохион байгуулж, сурталчлахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.    Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 17-ны өдрийн
10 дугаар захирамжийн хавсралт

 

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIII ИХ НААДМЫГ НИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Салбар хорооны дарга:            Ц.Цогзолмаа                             Нийслэлийн Засаг даргын орлогч

Орлогч дарга                               Ж.Ганболд                                  Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга

Гишүүд:  

                              М.Отгонбаяр                              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
                              Б.Ариунбуян                               Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
                              Д.Очирсүм                                  Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
                              Р.Мөнхбат                                   Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
                              Р.Дагва                                        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
                              М.Орхонбаяр                             Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
                              А.Ганхуяг                                     Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
                             С.Даваасүрэн                             Багануур дүүргийн Засаг даргын орлогч
                             С.Эрдэнэбаяр                            Багахангай дүүргийн Засаг даргын орлогч
                             З.Болдбаатар                             Налайх дүүргийн Засаг даргын орлогч
                             Л.Чимгээ                                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
                            А.Болдмаа                                   Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:           Б.Түвшинбаяр                           Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн