Ажлын хэсэг байгуулах тухай

2012-01-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны “Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай" 338 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны ХЭГ/55 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.Иргэний    шинэчилсэн бүртгэлд хамрагдан бичиг баримтын зөрчилгүй болсон иргэдэд “Иргэний цахим үнэмлэх олгох ажлыг нийслэлд удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ийг хавсралтаар баталсугай.

2.Иргэний    цахим үнэмлэхийг дүүргийн иргэдэд олгох ажлыг зохион байгуулах ажлын дэд хэсгийг иргэний шинэчилсэн бүртгэл зохион байгуулсан өмнөх бүрэлдэхүүнээр байгуулж ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Иргэний    шинэчилсэн бүртгэл, цахим үнэмлэхийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, иргэдийг иргэний үнэмлэх шинэчлэх ажилд бүрэн хамруулах, энэ ажилд хүний нөөц техникийн туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн болон бусад байгууллагын туслалцаа үзүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 16-ны өдрийн
09 дүгээр захирамжийн хавсралт
 


ИРГЭНИЙ 1ЦАХИМ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ НИЙСЛЭЛД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ


Ажлын хэсгийн ахлагч     Ц.Цогзолмаа        Нийслэлийн Засаг даргын орлогч


Гишүүд

Ү.Ганболд                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
О.Машбат                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
С.Баатаржав                Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
Л.Амгалан                     Баянгол дүүргийн Засаг дарга
Б.Батзориг                    Баянзүрх дүүргийн Засаг дарга
Ц.Сандаг-Очир            Багануур дүүргийн Засаг дарга
И.Батнасан                   Багахангай дүүргийн Засаг дарга
Б.Баяндэлгэр               Налайх дүүргийн Засаг дарга
Д.Ганболд                    Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Ж.Ганхуяг                      Хан-Уул дүүргийн Засаг дарга
Б.Баярмагнай             Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Ц.Болд                          Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нарийн бичгийн дарга    Г.Анхныбаяр         Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга