Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх тухай

2012-01-16 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 8/74 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж орсон “Ионсей-Найрамдал” эмнэлгийн барилга барих, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн пункт барих төслүүдийг 2011 оны 139 дүгээр захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 5, 6, 7 дугаарт, Хүүхдийн хөгжпийн төв байгуулах, Багшийн хөгжлийн төв байгуулах төслүүдийг 2011 оны 140 дүгээр захирамжаар батлагдсан Боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлын жагсаалтын 6, 7 дугаарт, Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төслийг 2011 оны 141 дүгээр захирамжаар батлагдсан Усан хангамж, үйлдвэрлэл, экологийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтын 15 дугаарт, Нийслэлийн дүүргүүдийн гэр хорооллыг камержуулах төслийг 2011 оны 135 дугаар захирамжаар батлагдсан Орон сууц, барилга байгууламжийн чиглэлийн салбарт хэрэгжүүлэх ажлын жагсаалтын 7 дугаарт нэмж нэгдүгээр хавсралтаар, Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаас хасагдсан ажлуудыг хоёрдугаар хавсралтаар, жагсаалтад орсон нэр, төрлийн өөрчлөлтийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаас хасагдсан ажлуудыг салбар тус бүрт хэрэгжүүлэх ажлын жагсаалтаас хасч, ажлын нэр, концессын төрөлд оруулсан өөрчлөлтийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг салбар тус бүрийн Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 16-ны өдрийн
08 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт


ОРОН НУТГИИН ӨМЧИИН КОНЦЕССЫН ЗҮИЛИИН ЖАГСААЛТАД НЭМЭГДЭХ ТӨСЛҮҮД

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын зүйлийн төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

2011/135
/1-7

Нийслэлийн дүүргүүдийн гэр хорооллыг камержуулах

Нийслэлийн бүх дүүргүүдийн гэр хорооллын гудамж талбайд хяналт тавих боломжийг бүрдүүлж, ард иргэдийн амгалан тайван амьдралыг хангахад чиглэнэ.

Барих-
шилжүүлэх

Дүүргүүдийн гэр хорооллын гудамж талбайд хяналтын камерийг суурьлуулах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/139
/1-5

Ионсей найрамдал эмнэлгийн барилга барих

Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах

Зураг төсөл боловсруулах- барих-ашиглах- шилжүүлэх

Стандартад нийцсэн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/139
/1-6

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих

Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах.

Зураг төсөл боловсруулах- барих-
шилжүүлэх, Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх

Стандартад нийцсэн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Судлан
шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/139
/1-7

Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн
ариутгалын пункт барих

малын түүхий эд нийслэл хотод хяналтгүй, гарал үүслийн бичиггүй нэвтрэн орж ирж байгааг таслан зогсоох, төрийн хяналтыг сайжруулах шаардлагыг хангана

Зураг төсөл боловсруулах- барих-ашиглах- шилжүүлэх

Авто тээврийн шалган бүртгэх товчоодод стандартад нийцсэн ариутгалын барилгын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжуулэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/140
/1-6

Хүүхдийн хөгжлийн төв байгуулах

Нийслэлийн дүүргүүдэд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх төв байгуулах

Зураг төсөл боловсруулах- барих-ашиглах- шилжүүлэх

Хүүхдийн хөгжпийн төвийн зурагтөслийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/140
/1-7

Багшийн хөгжлийн төв байгуулах

Нийслэлийн хэмжээнд дэх сургуулийн өмнөх болон бүрэн дунд боловсрол олгох багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор зуны улиралд сургах сургалтын төв байгуулах

Зураг төсөл боловсруулах- барих-ашиглах- шилжүүлэх

Багшийн хөгжлийн төв байгуулах төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

2011/141
/1-15

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 900 гаруй өрхийн ахуйн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг сайжруулна

Зураг төсөл боловсруулах- барих- шилжүүлэх

Бага оврын цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалтын аргаар

 
 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 16-ны өдрийн
08 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТААС ХАСАХ ТӨСЛҮҮД

д/д

Төслийн дугаар

Төслийн нэр

Тайлбар

1

2011/134/1-2

Нийслэлийн Цагдаагийн нэгдсэн барилга

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ХЗДХЯ-ны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад багтаж 3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

2

2011/136/1-7

Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх авто зам

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад багтаж 10,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

3

2011/136/1-8

Нисэхийн товчоо-Биокомбинат- Шувуун фабрик хүртэлх авто зам

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжпэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад багтаж 2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

4

2011/136/1-11

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто зам

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ЗТБХБЯ-ны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад багтаж 1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

 
 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 16-ны өдрийн
08 дугаар захирамжийн гуравдугаар хавсралт

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ ДАХЬ АЖЛЫН ТӨРӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛ

д/д

Төслийн дугаар

Төслийн нэр, төрөл

Төслийн нэр, төрлийн өөрчлөлт

1

2011/136/1-10

Өлзийт хороолол - Шувуун фабрик чиглэлийн авто зам

Өлзийт хороолол - Шувуун фабрик чиглэлийн авто зам

барих-ашиглах-шилжүүлэх

барих-шилжүүлэх