Үүрэг даалгавар

2016-08-29 00:00:00
2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй зөрчилтэй барилгуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах арга хэмжээ  авч ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Дугуй түгжих асуудлыг хуулийн хүрээнд дахин хэрэгжүүлэх шаардлага байгааг үндэслэн журмын төслийг шинэчлэн боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
3 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  “Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэл хугацаанд авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжийн хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
4 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд/
/Нээлтэнд оролцох удирдлагуудын хуваарь, тухайн сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тухай мэдээллээр хангах/
2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үед замын хөдөлгөөны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/
14 Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
5 Нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хийж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барих бэлтгэлийг хангах.  /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
6 Нийслэлийн хэмжээнд байгаа ТҮЦ-дийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар олон нийтийн цахим сүлжээг ашиглан хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөлгүй болон зөрчилтэй ТҮЦ-дийг цэгцлэх ажлыг Дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулах.
/Захирагчийн ажлын алба/
14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
7 Нийслэлийн Засаг даргын 2015 оны  “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай  зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай” А/609 дугаар захирамжийг өөрчлөх саналыг боловсруулж, танилцуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
8 Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллааг явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, зохицуулагч ажиллуулах тухай шийдвэрийн төслийг яаралтай боловсруулж шийдвэрлүүлэх.
/Захирагчийн ажлын алба/
14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР