Хөрөнгө данснаас хасах тухай

2012-01-10 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансанд бүртгэлтэй хямд өртөгтэй долоон загвар орон сууцнаас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, нийслэлийн Газрын албанд тус бүр нэг орон сууц хуваарилсугай.

2.    Дээрх хуваарилагдсан орон сууцуудыг данс бүртгэлээсээ хасч, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР