Өвлийн өдөрлөг зохион байгуулах тухай

2012-01-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Лондон-2012 -Олимп” сэдэвт 2012 оны өвлийн улиралд зохион байгуулах биеийн тамир, спортын үйл ажиллагааны нээлтийн өдөрлөгийг 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулсугай.

2.    Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хавсралтанд тусгагдсан 4,350,000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг орон нутгийн биеийн тамир спортын арга хэмжээний зардлаас гаргахыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т зөвшөөрсүгэй.

3.    Дээрх арга хэмжээнд нийслэл, дүүргүүдийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр хамруулан зохион байгуулж, сурталчлахыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/, дүүргийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад тус тус даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР