Үйл ажиллагааны зардал батлах тухай

2012-01-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтын талаар 2012 онд байгуулсан гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 

1.    2012 онд Нийслэл, дүүргийн хэмжээнд Батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон сургалт бэлтгэлийг явуулах зардлыг 35 /гучин таван/ сая төгрөгөөр баталсугай.

2.    Үйл ажиллагаанд зарцуулагдах 35 /гучин таван/ сая төгрөгийг батлагдсан төсвөөс хуваарийн дагуу Засаг даргын нөөц сангаас зарцуулахыг Тамгын газар /Ц.Болдсайхан /-т зөвшөөрсүгэй.

3.    Батлан хамгаалах үйл ажиллагааг Нийслэлийн хэмжээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг Тамгын газрын Цэргийн штаб/хурандаа Ж.Болдбаатар /-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР