“1 дүгээр сургуулийн дээврийн засвар”-СБД

2016-07-26 00:00:00
2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-050
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “1 дүгээр сургуулийн дээврийн засвар” тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn/ дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил  /2014, 2015 он/.  Сүүлийн 2 жил буюу 2014 болон 2015 онд дор хаяж нэг удаа дээврийн ажилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.  
-   Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2014, 2015/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
-       2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
/Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/
Цахим тендерт оролцогч 1 000 000 /Нэг сая/ төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10.30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Э.Мөнхтогтох Утас: 70107632