ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016-07-22 00:00:00
2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх зорилгоор 2017 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын зураг, төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1.   Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дүүргийн иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн сургууль, цэцэрлэгийн болон нийтийн орон сууцны дээвэр, фасадны засвар, тохижилт /цэцэрлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилт/ болон сургууль, цэцэрлэгийн өргөлтгөлийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулагдах үйлчилгээ болно.
2.   Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
-       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
-       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт
-       Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл эсхүл гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
-       Зөвлөхийн хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар /намтарт мэргэжлийн ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг заавал тусгах ба дипломны хуулбар ирүүлэх
-       2015 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлангийн хуулбар хувь
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2016 оны  08 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 2 давхар 205 тоот өрөө. Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Номин, Утас: 70107632