“5 дугаар хороо, 13/2 дугаар байрны орчим тохижилт хийх”-СБД

2016-07-07 00:00:00
 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-108
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “5 дугаар хороо, 13/2 дугаар байрны орчим тохижилт хийх” гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийх урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. СБД төрийн сан банк, дансны дугаар:200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-          Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он]
Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-       Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
-       Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил  [2014, 2015 он]
Сүүлийн 2 жил буюу 2014 болон 2015 онд дор хаяж нэг удаа орчны тохижилтын ажилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.  
-       Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2014, 2015/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
-       2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
                     Тендерийн хамт  1 000 000 /Нэг сая/ төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад  нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
Мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас: 70107632