Зөвлөлийн бурэлдэхуүн, барилгын газар хөдлөлийн тэсвэрлэлтийн паспортын загвар батлах тухай

2011-06-13 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Журам батлах тухай" 55 дугаар тогтоолын хавсралтын 5.1 заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

     Нэг. Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэртэй байх техникийн асуудлыг шийдвэрлэхэд онол арга зүйн удирдлагаар хангах, дүгнэлт гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, "Барилгын газар хөдлөлийн тэсвэрлэлтийн паспорт" /электрон болон цаасан хэлбэрээр/-ын загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, гүйцзтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
06 дугаар сарын 13-ны өдрийн
462 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

БАРИЛГЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТЭСВЭРЛЭЛТИЙГ
ҮНЭЛЭХ АЖЛЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Зөвлөлийн дарга:
Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга
Гишүүд
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын ахлах байцаагч
 
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн барилга хариуцсан мэргэжилтэн
 
Нийслэлийн Онцгой байдлын газрын барилга, зураг төсөл хариуцсан гал түймрийн улсын хяналтын байцаагч
 
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн
 
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн геофизикийн мэргэжилтэн
 
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн
 
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
 
Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
 
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга инженер, архитектурын сургуулийн Барилга дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвийн захирал /зөвшилцсөнөөр/
Нарийн бичиг
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн барилгын чанар, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн