Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “14-р хороонд гудамж талбайн гэрэлтүүлэг шинээр хийх” ажил

2016-07-07 00:00:00
Огноо : 2016.07.07

Тендер шалгаруулалтын дугаар:СБД-ХААА/ОН16-168
                                                               
                Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “14-р хороонд гудамж талбайн гэрэлтүүлэг шинээр хийх” СБД-ХААА/ОН16-168-г гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
СБД Төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
    Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж  нь  санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх;
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
-   Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил  /2014, 2015 он/;
Тендерийн хамт 2 000 000 /Хоёр сая төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тухайн ажил үйлчилгээг эрхлэх эрх бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, түүний заалт.  Үүнд:
03.2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10кВ болон эсхүл түүнээс дээш;
Зураг төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь: 03.9.3 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах 0,4-35кВ эсхүл түүнээс дээш;
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.
    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632