Ажлын хэсэг томилох тухай

2011-06-10 00:00:00

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 29 дүгээр хуулийн 29.1.4-ийн (д), 29-ийн1.6-ийн (а) болон (л), 39 дугаар зүйлийн 39.1, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 10 дугаар зүйлийн 10.2.3, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр баригдсан барилга, хангагч байгууллагуудын техникийн нөхцөл, батлагдсан зураг төсөлгүйгээр хууль тогтоомжийг зөрчин дур мэдэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний холболт хийсэн явдлыг таслан зогсоох үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар томилсугай.
  2. Холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьсан болон ус, дулаан, цахилгааны шугам сүлжээнд холболт хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, үргэлжлүүлэхгүй байх, шаардлагатай ара хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг даалгасугай.
  3. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Мөнхбаатар/-д даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн
457 тоот захирамжийн хавсралт

 

Ажлын хэсгийн ахлагч

  1. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга


Ажлын хэсгийн дэд ахлагч

  1. Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөд Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

Гишүүд

  1. Дүүргийн Засаг дарга нар
  2. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  3. Нийсэлийн Газрын албаны дарга
  4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч
  5. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  6. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны гүйцэтгэх захирал
  7. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал
  8. Ус сувгийн удирдах газрын дарга
  9. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга

Нарийн бичгийн дарга

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга