Хөрөнгө гаргах тухай

2011-06-08 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.б-"3" заалт, 29.2 дахь хэсгийн тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сингапур улсын орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаярыг 2011 оны 06 дугаар сарын 11-нээс 21-ний өдрүүдэд томилон явуулсугай.
  2. Томилолтын зардал болох 3 000 000 /Гурван сая/ төгрөгийг батлагдсан төсвийн дагуу гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  3. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг М.Отгонбаярт даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР