"Дээлтэй монгол-2011" наадам зохион байгуулах тухай

2011-06-08 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "а", 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншил, ардын урлаг, үндэсний хувцасны гайхамшиг түүх, соёлыг залуу хойч үе, гадаад, дотоодын жуулчид, ард иргэдэд сурталчлан таниулах уламжлалт "Дээлтэй Монгол" наадмыг 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсугай.
  2. "Дээлтэй Монгол-2011" наадмын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  3. "Дээлтэй Монгол-2011" наадмын арга хэмжээг хөтөлбөрийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулан, хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Баатарзориг/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн
452 тоот захирамжийн хавсралт

 

"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ - 2011" НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн ахлагч

  1. Б.Баатарзориг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Ажлын хэсгийн дэд ахлагч

  1. Ш. Сүхбаатар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга
  2. Н.Эрдэнэбат Монголын Аялал жуучлалын холбооны дэд ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/

Гишүүд

  1. С.Отгонбаатар  Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
  2. Д.Очирсүм Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  3. Р.Мөнхбат Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  4. Р.Давга Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
  5. А.Ганхуяг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
  6. Л.Үнэнбат Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
  7. Г.Ариунбуян Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  8. З.Болдбаатар Налайх дүүргийн Засаг даргын орлогч
  9. Г.Баясгалан Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн
  10. Б.Ариунаа Нийслэлийн Засаг даргийн тамгийн газрын хэвлэл мэдээлэлийн албаны мэргэжилтэн
  11. М.Мөнхсайхан Нийслэлийн Соёл, урлагийн  газрын мэргэжилтэн
  12. Ө.Гэрэлтцэцэг Улаанбаатар телевизийн Ерөнхий редактор
  13. Т.Отгонсүрэн  Дуу  бүжгийн Түмэн эх  чуулгын уран сайхны удирдаач /зөвшилцсөнөөр/
  14. Д.Батнасан Монголын Аялал жуулчлалын холбооны менежер /зөвшилцсөнөөр/
  15. Ч.Оюунцэцэг "Шилмэл загвар" ХХК-ийн захирал /зөвшилцсөнөөр/
  16. Б.Ачтуяамаа "Торго загвар" ХХК-ийн захирал /зөвшилцсөнөөр /
  17. П.Сайнсур "Монгол костюмс" ХХК-ийн менежер /зөвшилцсөнөөр/

 Нарийн бичгийн дарга 

  1. Г.Нямцогт Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн