Хөрөнгө гаргах тухай

2011-06-07 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгсч "Бүрэн дунд боловсролын гэрчилгээ" гардан авч байгаа нийт 14000 суралцагчдад, Нийслэлийн Засаг даргын шагнал "Шилдэг сурагч" гэрчилгээ, мэндчилгээг хүргэх ажлыг 2011 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
  2. Мэндчилгээ, Шилдэг сурагч гэрчилгээнд шаардагдах 2.864.800 /Хоёр сая найман зуун жаран дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН

Зардлын нэр
тоо
Нэг бүрийн үнэ
Нийт үнэ
Тооцоо хийх хэлбэр
Хянасан
1
Мэндчилгээ
14000ш
132
1,848,000
нэхэмжлэх
1,848,000
2
Шилдэг сурагчийн Гэрчилгээ
41ш
24800
1,016,800
нэхэмжлэх
1,016,800
Нийт:  2,864,800 /Хоёр сая найман зуун жаран дөрвөн мянга найман зуун/ төгрөг

Төсөв боловсруулсан: НХХ-ийн мэргэжилтэн      Б.Ганболд

Төсөв хянасан: СТСХ-ийн төсвийн зарлагын эдийн засагч, мэргэжилтэн     Ж.Энхтөр