Сургалт зохион байгуулах тухай

2011-06-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.2, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49, 2011 оны 37 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2011 оны 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2011 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар шийдвэрлэсэн иргэдэд албан тушаалын мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0252 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.
  2. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулахыг Багануур дүүргийн Засаг дарга /Ц.Сандаг-Очир/-т үүрэг болгосугай.
  3. Дүйцүүлэх албан хаагчдын үүрэг гүйцэтгэх, сургалт, цугларалтанд оролцоход шаардагдах 4 616 800 төг / дөрвөн сая зургаан зуун арван зургаан мянга найман зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн Цэргийн сургалт, бэлтгэлийн зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  4. Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, цэргийн албыг дүрмийн дагуу зохион байгуулж дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т хариуцуулсугай.
  5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН

 

СУРГАЛТАНД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО
Зардлын нэр
Хэмжих нэгж
Зардлын хэмжээ
Хянасан
1
Байр ашигласны зардал
14 хоног
400 000 төг
 
2
Хоолны зардал бүгд
өглөө 74 х 950 төг х 14 хоног өдөр 74 х 1900 төг х 14 хоног орой 74 х 950 төг х 14 хоног
984 200 төг
1 968 400 төг
984 200 төг
3 936 800 төг
984 200 төг
1 968 400 төг
984 200 төг
3
Унааны зардал
14 хоног
280 000 төг
280 000  төг
 
Бүгд
4 616 800 төг
4 616 800 төг

 

ХЯНАСАН :

Санхүү, Төрийн сангийн төсвийн зарлагын эдийн засагч    Ж.Энхтөр

БОЛОВСРУУЛСАН :

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа      Ж.Болдбаатар