Ажлын хэсэг байгуулах тухай

2011-05-31 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор "Улаанбаатар нийтийн марафон" гүйлтийг 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсугай.
  2. "Улаанбаатар нийтийн марафон" гүйлтийг зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  3. Улаанбаатар нийтийн марафон гүйлтийг замын хөдөлгөөнд саад учруулахааргүй маршрутыг тохирч зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн

 

446 тоот захирамжийн хавсралт

 

"УЛААНБААТАР НИЙТИЙН МАРАФОН" ГҮЙЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Дарга

  1. Ц.Цогзолмаа Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч

Орлогч дарга

  1. М.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд

  1. Ж.Ганболд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  2. Ц.Энхжаргал Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга
  3. С.Баатаржав Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  4. С.Туул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  5. Ц.Пүрэвхүү Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
  6. Ш.Сүхбаатар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга
  7. Т.Батжаргал "Ар монгол трэвл" ХХК-ий ерөнхий захирал /зөвшилцсөнөөр/
  8. Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /зөвшилцсөнөөр/
  9. Ч.Сэр-Од Хөнгөн атлетикийн холбооны гишүүн /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга

  1. Б.Хашболд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн