Урамшуулах тухай

2011-05-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Миний сайхан Улаанбаатар" хүүхдийн гар зургийн уралдаанд амжилттай оролцож, эхний байруудад шалгарсан 3 сурагчийг өргөмжлөл, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хотуудад амрах эрхийн бичиг, дурсгалын зүйлээр, тусгай байр эзэлсэн 7 сурагчийг өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнасугай.
  2. Гар зургийн уралдаанд шалгарсан сурагчдыг урамшуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  3. Уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Нийслэлийн Боловсролын газрын дарга /Д.Энхбаяр/ нарт тус тус үүрэг болгосугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР