Нийслэлийн 2010-2011 оны өвөлжилтийн дүн, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2011-06-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "д", 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Нийслэлийн 2010-2011 оны өвөлжилтийн дүнг хэлэлцээд өвөлжилтийг өнгөрүүлэхэд дүүрэг, мэргэжлийн байгууллагууд хамтын хүч чармайлтаар хангалттай сайн ажилласан гэж дүгнэсүгэй.

     Хоёр. Нийслэлийн 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилтийг амжилттай даван туулахад идэвхи санаачилгатай ажилласан нэгдугээр хавсралтад нэр дурдагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдыг шагнахад 2.0 сая /хоёр/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Нийслэлд 2011 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө гарган ажлаа шуурхай зохион байгуулж, биелэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгосугай.

     Дөрөв. Ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, түр зогсолтын графикт хугацааг чанд мөрдөн ажиллахыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК /Д.Бямба-Очир/, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК /Ч.Саранжав/, Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/ болон бусад инженерийн хангамжийн байгууллагуудад үүрэг болгосугай.

     Тав. Хотын захын орон сууц, төсөвт байгууллагуудыг дулаанаар хангадаг халаалтын зуухнуудын шинэчлэл, засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар /Д.Энхбаяр/, Эрүүл мэндийн газар /С.Туул/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /Б.Ган-Очир/-т, ирэх өвлийн улирлыг өнгөрөөх бололцоогүй болж тоног төхөөрөмж нь муудаж эвдэрсэн, нүүрсний зарцуулалт болон агаарын бохирдол ихтэй нам даралтын халаалтын зуухнуудыг хувийн хөрөнгө оруулалтаар шинэчилж ашиглалтыг хариуцуулан ажиллуулах арга хэмжээ авахыг Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /Л.Алтангэрэл/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

     Зургаа. Иргэний болон үйлдвэрлэлийн барилга, нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, хашилт хийц, цонх, хаалгыг засварлах, дулаалах, шугам сүлжээг шинэчлэн солих замаар дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийн удирдлага, сууц өмчлөгчдийн холбоодод, дээрхи байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт даалгаж, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл /Б.Жигжид/-д зөвлөсүгэй.

 


     Долоо. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын автобус, троллейбусны парк шинэчлэл, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж ажиллахыг Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т үүрэг болгосугай.

     Найм. Өөрийн эзэмшлийн ус, дулаан, холбоо, ариутгах татуургын шугам сүлжээн дээрх худаг, камерийн бүрэн бүтэн байдлыг байнга хангаж, шаардлагатай тохиолдол бүрт засварлахыг нийт өмч эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн удирдлагуудад, иргэдийн аюулгүй амьдрах, зорчих орчныг бүрдүүлэхэд хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

     Ес. Барилга, байгууламжийн халаалтын дотор системийн угаалгыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, бөглөөтөй шугам хоолойг шинэчлэхийг нийт өмч эзэмшигч болон Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал нарт, хэрэгжилтийг хамтран зохион байгуулж ажиллахыг "Улаанбаатар дулааны сулжээ" ХК /Д.Бямба-Очир/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/-т тус тус даалгасугай.

     Арав. Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй Налайх дүүргийн цэвэр усны гол шугам, хороолол доторхи усан хангамж, халаалтын салбар шугамын засварт шаардагдах 780,47сая /долоон зуун наян сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг улс, нийслэлийн төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авч шийдвэрлүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-д үүрэг болгосугай.

     Арван нэг. Өвөлжилтөнд хундрэл учруулж, хүүхэд багачуудын сурч боловсрох орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацаа нь дууссан 2011 онд зайлшгүй засвар хийгдэх шаардлагатай хоёрдугаар хавсралтанд дурдагдсан сургууль, цэцэрлэгүүдийн засварт шаардагдах 382,0 сая /гурван зуун наян хоёр/ төгрөгийн хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай зөвшилцөн улсын төсвийн тодотгол болон олон улсын     байгууллагуудад     тавьж     шийдвэрлүүлэхийг          Боловсролын     газар
/Д.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

     Арванхоёр. Агаарын бохирдлын хязгаарлалтын бүсэд хийгдэх төсөл арга хэмжээ болон бүрэн шаталттай гэрийн зуухыг айл өрхөд нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, харилцан уялдаатай ажиллахыг төвийн 6 дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/ нарт үүрэг болгосугай.

     Арвангурав. Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын явц, ололт, анхаарах асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

     Арвандөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс /Ч.Бат/-т, Засаг даргын орлогч / Д.Ганболд, Ц.Цогзолмаа/ нарт тус тус даалгасугай.



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
06 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар
захирамжийн нэгдүгээр хавсралт


Нийслэлийн 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилтийг
амжилттай даван туулахад идэвхи санаачилгатай ажилласан шагнагдах
байгууллага, ажилтнууд

 

Байгууллага, нэгжийн нэр
Мөнгөн дүн
/мян төг/
1.
"Улаанбаатар Дулааны сүлжээ" ХК
500,0
2.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар
300,0
3.
Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани
200,0
Ажилтнуудын нэрс:
 
Нэр
Байгууллагын нэр
 
1.
В.Мягмар
УСУГ-ын Салбаруудын нэгдсэн албаны засварчин
50,0
2.
Ө.Бат-Амгалан   
УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны жолооч
50,0
3.
Н.Ганбаатар
УСУГ-ын ариутгах татуургын хэсгийн засварчин
50,0
4.
Г.Очирбат
УСУГ-ын ус хангамжийн шугамын засварчин
50,0
5.
Д.Батцэрэн
"Улаанбаатар Дулааны сүлжээ" ХК-ийн ДҮС-2-ын тохируулгын инженер
50,0
6.
М.Доржпалам     
"Улаанбаатар Дулааны сүлжээ" ХК-ийн ДҮС-1-ын тохируулгын инженер
50,0
7.
Д.Баатар
"Улаанбаатар Дулааны сүлжээ" ХК-ийн Ашиглалтын албаны слесарь
50,0
8.
Д.Цогбаатар
"Улаанбаатар Дулааны сүлжээ" ХК-ийн Ашиглалтын албаны слесарь
50,0
9.
Ж.Гансүх
ХЗАЗГ-ын засварчин-машинист
50,0
10.
Н.Даваасүрэн      
ХЗАЗГ-ын засварчин-машинист
50,0
11.
Ж.Энхбаяр
"Хоёулаа хүү" ХХК-ийн халаалтын зуухны механикч
50,0
12.
Ц.Ууганбаяр
ОСНАА-н "Таван шар" салбарын усны инженер
50,0
13.
Б.Чулуун
ОСНАА-н "Өнөр хотхон" ХХК-ийн засварчин
50,0
14.
П.Отгонсүх
ОСНАА-н "Өнөр горхи"" ХХК-ийн засварчин
50,0
15.
Г.Чулуунбаатар
55-р цэцэрлэгийн сантехникийн засварчин
50,0
16.
Д.Мөнхзул
Сүхбаатар дүүргийн Хог тээврийн шуурхай албаны дарга
50,0
17.
Д.Мөнхбат
"Сүхбаатар тохижилт" ХХК-ийн талбайн үйлчлэгч
50,0
18.
Б.Байгальмаа
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баруун түгээх төвийн монтёр
50,0
19.
А.Амаржаргал
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Зүүн түгээх төвийн монтёр
50,0
20.
Д.Дашдондов
Баянзүрх дүүргийн "Хөх уул" СӨХ-ны гүйцэтгэх захирал
50,0
 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
06 дугаар сарын 10-ны өдрийн 458 дугаар
захирамжийн хоёрдугаар хавсралт


Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад
төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй гүйцэтгэх ажлын жагсаалт


 
Хийгдэх ажлын нэр
Шаардлагатай хөрөнгө
/сая.төг/
1.
Баянгол дүүрэг 164-р цэцэрлэг
65,0
2.
Налайх дүүрэг 123-р цэцэрлэг
28,0
3.
Сонгинохайрхан дүүрэг 113-р цэцэрлэг
28,0
4.
Баянзүрх дүүрэг 21 -р цэцэрлэг
18,0
5.
Сүхбаатар дүүрэг 58-р сургууль
123,0
6.
Сүхбаатар дүүрэг 45-р сургууль
8,0
7.
Чингэлтэй дүүрэг 5-р сургууль
20,0
8.
Сонгинохайрхан дүүрэг 55-р цэцэрлэг
32,0
9.
Сонгинохайрхан дүүрэг 9-р сургууль
60,0
Нийт
382,0